2018年6月8日金曜日

ТЭНГЭР ШИГ БАЙ

Хүн л юм хойно ядарч цуцах, шантрах, сэтгэлээр унах гэх мэтээр олон таагүй зүйл тохиолдож л байдаг. Надад ч мөн ялгаа үгүй. 
Харин түүнд бууж өгөлгүй ямар нэг аргаар өөрийгөө сэргээж, хурцлах зүйл хэрэг болдог. Миний шинэ арга ТЭНГЭР ШИГ БАЙ гэдэг энэ шүлэг л болж байх шиг. 
Бараг л ид шидтэй шүлэг гээд нэрлэе. Сонсоод, уншаад л шууд өөрийн гэсэн эрч хүч, амар амгаланг мэдэрч чаддаг шүү. Та бүхэнд ч гэсэн санал болгомоор байна.
Хэн бүхэнд сэтгэлийн эрч хүч маш чухал...

                ЭРЧ ХҮЧТЭЙ БАЙГААРАЙ

Жамаар ертөнцөд юм бүхэн өдөр шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч мөнх тэнгэр шиг бай
Атаатан түмэндээ мууг үйлдэвч хариуд нь сайныг бүтээ
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм

0 件のコメント:

コメントを投稿